Гэр бүл
Найз
Хайр... гэж чухамхүү юу юм бэ? Энэ бүгд зүгээр л хий хоосон зүйл гэж үү? Бүх зүйл итгэл дээр тогтдог гэж бодож бага байхын л тэсэж тэвч хүлээж мөрөөдсөөр ирсэн одоо харин тийм биш бололтой. Хамтдаа өнгөрөөсөн тэр хугацааг зүгээр л худал. Тухайн үеийн хэрэгцээ шаарлагадаас үүдсэн хий хоосон зүйл байсан анд нөхдийн минь хувьд. Магадгүй би тэдэнд хэрэгцээтэй хүн нь байсан байх одоо бол зүгээр л байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэгэн болж хувирсан. Гэр бүл гэдэг бас л хоосон хөндий орон зай. Хайрлаад байна уу? харамлаад байна уу? хардаад байна уу? аль байсан ч эд нар л нэг л утгыг илэрхийлэх юм шиг санагдахын гэхдээ хардах нь бусдыг өөрийн санаа бодлын дагуу удирдаж чиглүүлэх гэсэн захирангуй дээрэнгүй зан юм шиг санагддаг байсан болохоор юу ч хэлдэггүй байсан одоо ч хэлэхгүй. Хэзээ нэг хэнтэй ч хамаагүй бүх зүйлээ элэн далангүй хуваалцдаг болно доо... Бага байхын л ээжийгээ алдсан цочирлоосоо болон аавдаа бурууг тохон аавдаа дургүй болон ганцаараа л шаналан орой болгон дотроо бэтгэрэн уйлдаг байсан мөртлөө нэг ч удаа аавыгаа гээгүй болохоор миний үйлийн үр нь энэ юм байлгүй дээ. Багаасаа л хүнтэй унтаж цуг унтаж чаддаггүй, айлын болон хамаатны хүүхдээ ч өөрийнхөө юманд хүргүүлэхгүй дургүй, гэрээ цэвэрлүүлсэн ч нэг л сэтгэлд хүрдэггүй өөрөө заавал дахиж хийж байж санаа нь амардаг тийм л адсага шиг ааштай хөмсөг зангидсан охин байж дээ... Тэр үеэс нилээд олон жил өнгөрсөн ч бүхий л зүйл яг л хэвэндээ багадаа орондоо ороод уйлдаг байсан Даанаа өнөөдөр ч бас адилхан л... Ээжээ би юуг яаж хийвэл энэ бүх сэтгэлийн зовлон шаналалаас гарах вэ?
No comments:
Post a Comment